Зөвлөгөө

Зөвлөгөө

Хэвлэлийн төрлүүдийн тухай

Оффсет хэвлэл

Офсет хэвлэл дээр гөлгөр болон арзгар гадаргуутай цаасыг хэрэглэж болдог, гэхдээ мэдээж гадаргуу нь гөлгөр байх тусам хэвлэлийн бүтээгдэхүүний чанар төдий чинээ сайн байна.

Гүн хэвлэл

Гүн хэвлэлийн цаас нь цэс цилиндрийг дагаж налж маш жижиг товгорууд дээрээс нь будгийг найдвартай авах шаардлагатай болдог тул маш гөлгөр гадаргуутай зөөлөн байх шаардлагатай. Цаас нь хэзээ нь аливаа хатуу төвгөр хэсэггүй байх ёстой.

Өндөр хэвлэл

Өндөр хэвлэлд цаас нь тийм их удаан, хүчтэй эдлэгддэггүй тул цаасанд түүний бат бөх чанарын хувьд нэг их өндөр шаардлага тавигддаггүй. Маш нарийн растр бүхий зураг хэвлэхэд харин цаасны гадаргуу нь нилээд гөлгөр байх ёстой бөгөөд энд зөвхөн өндөр сатинласан, өнгөлсөн цаасыг хэрэглэнэ. 

Торгон хэвлэл 

Хэвлэлийн 4-н өнгөний тухай
Хүний нүдэнд үзэгдэл бүхий л хэвлэлт нь үндсэн 4-н өнгөнөөс бүрддэг.
  • C - Cyan                цэнхэр
  • M – Magenta          улаан ягаан
  • Y – Yellow              шар
  • K – Black (Key)       хар
  • Pantone
  • 0 % - 100 %   
  • Оффсет 2 % - 98 %

Эдгээр өнгө нь хоорондоо ямар хэмжээгээр найрлаганд орсон байгаа байдлаас хамааран бидний харж чадах бүхий л төрлийн өнгүүд үүсдэг байна.

Хэвлэлийн цаасны тухай

Хэвлэлд хэрэглэгдэх цаас нууд юугаар ялгагдах вэ гэхээр жингээрээ 48 - 450 г/м2 –н хооронд,  үйлдвэрлэгдсэн аргаасаа хамааран модний үртэс, шохой, цавуулаг химийн бодис, бусад химийн бодисийн орцноос хамаардаг.      

Цаасны найрлага дахь бодисуудаас хамаараад цаасыг дараах хэсгүүдэд хуваадаг.

  • Бөс даавууны сэмэрхийтэй цаас.

Ийм төрлийн цаасыг үйлдвэрлэхэд зөвхөн хөвөн даавуун ширхэгийг ашигладаг. Цэвэр хөвөн даавуун ширхэгийн цаас нь хамгийн нарийн, үнэтэй цааснууд байдаг. Гараар үйлдвэрлэсэн цаас, мөнгөн тэмдэгтийн цаас үйлдвэрлэхэд хөвөн даавуун ширхэгтэй цаасыг ашигладаг.

 

  • Найрлагандаа хөвөн даавуун ширхэгт агуулсан цаас

Эдгээр нь модны хольцгүй, 10%-аас доошгүй хэмжээтэй хөвөн даавуун ширхэгт агуулсан цааснууд байдаг. Өндөр чанар бүхий бичгийн болон зургийн цаас үйлдвэрлэхэд ашигладаг.

 

  • Модны хольцгүй цаас

Эдгээр  нь зөвхөн целлюлозоор хийгддэг бөгөөд гэхдээ 5% хүртэл модны ширхэгт агуулж болдог. Төрөл бүрийн хэвлэлийн болон бичгийн цаас хийхэд ашигладаг.

  • Модны хольцтой цаас

Ийм төрлийн цаасны найрлаганд целлюлоз болон холтос нь харилцан адилгүй харьцаатайгаар орсон байдаг. Модны хольц бүхий цаасыг илүү их хэмжээтэйгээр хэрэглэдэг. Энэ төрлийн цаасыг маш олон тоогоор хэвлэх хэвлэлтэнд хэрэглэдэг. Ер нь бат бөх чанар нь шаардлага хангадаггүй тул цэвэр фазераар хийсэн цаас гэж байдагггүй. 

  • Нийлэг цаас

Ийм төрлийн цаас нь нэг бол зөвхөн химийн нийлэг эдээс тогтдог, эсвэл түүнийг их хэмжээгээр агуулсан байдаг. Эдгээр цаас нь аливаа механик үйлчлэлд маш бат бөх чанартай байдаг. Энэ нь уралтанд тэсвэртэй, хугарахгүйгээр нугалах боломжтой байдаг. Ихэнх сортууд нь усанд тэсвэртэй байдаг. Үнэмлэх, жолооны үнэмлэх, удаан хугацаагаар хадгалах, ашиглах боломж бүхий зааврууд, усанд тэсвэртэй газрын зураг зэрэг бүтээгдэхүүн хэвлэхэд ашигладаг.

  • Дахин боловсруулсан цаас

Ийм цаасыг 100% хаягдал цаасаар үйлдвэрлэдэг. Тэгэхээр тухайн цаасны чанар нь түүнийг үйлдвэрлэсэн түүхий эд болох хуучин цаасны шинж чанараас шалтгаалдаг. Хаягдал цаасан дээрх хэвлэлийн будаг нь цэвэрлэгээний явцад ул мөргүй арилдаггүй тул ерөнхийдөө ийм цаас нь бараан өнгөтэй байдаг. 

Цаасны хэмжээ, талбайн жин, зузаан

Стандарт хэмжээ (ISO)

  • А10 – А0      A0 = 1 m2
  • B5 – B0        B5 – 176x250 mm
  • C7 – C0,       DL

 

 

 

 

 

 

 

 

 

 

841*594 мм

А1

 

 

 

 

 

 

594*420 мм

А2

 

 

 

 

 

 

 

420*297мм

А3

 

 

297*210 мм

А4

 

 

 

 

 

210*148 мм

А5

 

148*105мм

А6

 

 

 

/хэмжээг нь яг зөв гаргаарай, энд ойролцоогоор тавьсан байгаа/

Цаасны талбайн жинг г/м2 –аар хэмждэг. Олон улсын стандартад зааснаар 225 г/м2 хүртэл талбайнжин бүхий цаасыг жирийн цаас гэж үздэг. 225 г/м2-аас дээш талбайн жин бүхий цаасыг картон цаас гэж нэрлэнэ гэж заасан байдаг. Харин Монгол, Орос 2 улсад 250 г/м2 -аас дээш бол картон гэж нэрлэдэг. Цаас, картон 2-н ялгаа нь: картон нь цаасыг бодвол илүү хатуу, хөшүүн байдаг. Цаас нь картоныг бодвол тасралтгүй урттай, хуулиастай байдлаар, мөн маш үнэтэй түүхий эдээр үйлдвэрлэгддэг юм. Байнга хэрэглэгддэг материалын цаасны жинг авч үзвэл:

  • Тамхины цаас                      16 г/м2
  • Библийн хэвлэлий цаас        25-50 г/м2
  • Сонингийн цаас                    52 г/м2
  • Бичгийнцаас                        80 г/м2
  • Илзахидлынцаас                  170 г/м2
  • Танилцуулга                         128-157 г/м2
  • Хавтас                                  200-250 г/м2

Жирийн хэвлэлийн болон бичгийн цаасанд (+-)4%-ийн, тусгай цааснууд болон торгон, гадаргуун цавуудалт хийсэн, үрчийлгэж арзайлгасан,  наасан, өнгөлсөн зургийн цаасанд (+-)10%-ийн хэлбэлзлийг зөвшөөрдөг.